huuli-nemelt
Хөдөлмөрийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрХөдөлмөрийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2024-06-05, Улаанбаатар24-ne-229
Хөдөлмөрийн тухай хуулийн 145 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 145.4 дэх хэсэг нэмсүгэй:
¶145.4. Өмчийн төрөл, хэлбэрээс үл хамаарч 50 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрныхаа 2 хувиас доошгүй орон тоонд Ахмад настны тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хүнийг газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлтэй ажлын байрнаас бусад ажлын байранд ажиллуулна.
Энэ хуулийг Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.