huuli-nemelt
Нийгмийн Халамжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНийгмийн Халамжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2024-06-05, Улаанбаатар24-ne-231
Нийгмийн халамжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 19.11, 19.12, 19.13, 19.14 дэх хэсэг нэмсүгэй:
¶19.11. Энэ хуулийн 19.1.1-д заасан үйлчилгээг шинээр үзүүлэх, барилга байгууламж барих аж ахуйн нэгж, байгууллагад төрөөс нэг удаагийн дэмжлэг үзүүлж болно.
¶19.12. Энэ хуулийн 19.11-д заасан дэмжлэгийн хэлбэр, хэмжээ, олгох журмыг Засгийн газар батална.
¶19.13. Энэ хуулийн 19.5.1-д заасан нэг хүнд ногдох зардлын нормативыг байнгын асаргаа шаардлагатай иргэнд 3 дахин нэмэгдүүлэн тооцно.
¶19.14. Энэ хуулийн 19.1.1-д заасан үйлчилгээг ахмад настанд үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад энэ хуулийн 19.5-д заасны дагуу асруулагчийн тоогоор зардлыг тооцож, тухайн асрамжийн байгууллагын ажилтнуудын цалин, урсгал зардал зэрэг үйл ажиллагааны зардалд үзүүлэх дэмжлэгийн хэмжээг нийгмийн халамжийн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран тогтооно.
Нийгмийн халамжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶18.7. Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний чанарт тавигдах шалгуур, журам, үйлчилгээ үзүүлэх иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагатай хийх гэрээний загвар болон үйлчилгээний үнэ тариф, аргачлал, зааврыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
Нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан нийгмийн хамгааллын гэснийг хассугай.
Нийгмийн халамжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8, 18.9 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.