Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Аж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Аж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Аж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2024-06-05, Улаанбаатар24-ne-232

1 дугаар зүйл.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 15.1.17, 15.1.18 дахь заалт нэмсүгэй:

15.1.17.

нийгмийн халамжийн байгууллагатай байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэсэн нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний үйл ажиллагааны зардал;

15.1.18.

асрамж, халамжийн байгууллага үйл ажиллагаагаа явуулах байрыг шинээр барих, тохижуулах, хүчин чадлыг нэмэгдүүлэх, өргөтгөх зорилгоор үзүүлсэн санхүүгийн дэмжлэг, хандив.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.