Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Эрүүл Мэндийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Эрүүл Мэндийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Эрүүл Мэндийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2024-06-05, Улаанбаатар24-ne-234

1 дугаар зүйл.

Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 16.21, 16.22 дахь хэсэг нэмсүгэй:

16.21.

Энэ хуулийн 15.1.7, 15.1.11, 15.1.13-т заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг байгууллагын дэргэд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд байнгын асаргаа шаардлагатай эсэхийг тодорхойлох, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий Эмнэлэг хяналтын комисс ажиллуулна.

16.22.

Эмнэлэг хяналтын комиссын ажиллах журам, гишүүдэд олгох урамшууллын хэмжээг Засгийн газар батална.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.