Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Монгол Улсын Засаг Захиргаа, Нутаг Дэвсгэрийн Нэгж, Түүний Удирдлагын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Монгол Улсын Засаг Захиргаа, Нутаг Дэвсгэрийн Нэгж, Түүний Удирдлагын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Монгол Улсын Засаг Захиргаа, Нутаг Дэвсгэрийн Нэгж, Түүний Удирдлагын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2024-06-05, Улаанбаатар24-ne-237

1 дугаар зүйл.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 35.2.6 дахь заалт нэмсүгэй:

35.2.6.

ганц бие орон гэргүй, эсхүл түр байрлуулах газарт байсан иргэн нас барсан, Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.2-т заасан нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн нас барсан тохиолдолд гэр бүл, эсхүл төрөл, садангийн хүн хүсэлт гаргасан бол оршуулах үйл ажиллагааг зохион байгуулах, санхүүжүүлэх журам.

2 дугаар зүйл.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.3 дахь заалтын зөвшөөрөлтэй гэсний өмнө оршуулгын үйл ажиллагааны жишиг үнэ, гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.