huuli-nemelt
Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрШүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2024-06-05, Улаанбаатар24-ne-241
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсгийн хүлээж авна. гэсний дараа Хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн этгээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүрэлцэн ирээгүй нь шүүхийн шийдвэрийг хүлээн авах, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэг үүсгэхэд саад болохгүй. гэж, 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсгийн “хүлээн авна.” гэсний дараа “Холбогдох этгээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүрэлцэн ирээгүй нь албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн авахад саад болохгүй.” гэж тус тус нэмсүгэй.
Энэ хуулийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр баталсан Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.