Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2024-06-05, Улаанбаатар24-ne-243

1 дугаар зүйл.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 13.6 дахь хэсэг нэмсүгэй:

13.6.

Энэ хуульд заасан тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх нэхэмжлэлийг нийслэлд Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх харьяалан шийдвэрлэнэ.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр баталсан Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.