Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Олон Хүүхэд Төрүүлж Өсгөсөн Эхийг Урамшуулах Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Олон Хүүхэд Төрүүлж Өсгөсөн Эхийг Урамшуулах Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Олон Хүүхэд Төрүүлж Өсгөсөн Эхийг Урамшуулах Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2024-06-05, Улаанбаатар24-ne-246

1 дугаар зүйл.

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 4.3 дахь хэсэг нэмсүгэй:

4.3.

Энэ хуулийн 4.1.1, 4.1.2-т заасан одонгоор шагнах журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална.

2 дугаар зүйл.

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийн үрчлэн авсан хүүхэд гэсний дараа , байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас нас барсан 1 ба түүнээс дээш настай хүүхэд гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.