Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Нийтийн Мэдээллийн Ил Тод Байдлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Нийтийн Мэдээллийн Ил Тод Байдлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нийтийн Мэдээллийн Ил Тод Байдлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2024-06-05, Улаанбаатар24-ne-247

1 дугаар зүйл.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд доор дурдсан агуулгатай 29.4, 29.5 дахь хэсэг нэмсүгэй:

29.4.

Мэдээлэл хариуцагч нийтийн мэдээллийн систем үүсгэхийн өмнө энэ хуулийн 29.5-д заасан ангилалд хамаарах системд техник, эдийн засгийн үндэслэлийг хийлгэж ирүүлнэ.

29.5.

Техник, эдийн засгийн үндэслэл хийлгэх шаардлагатай нийтийн мэдээллийн системийн ангиллыг цахим хөгжил, харилцаа холбооны болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн гишүүд хамтран тогтооно.

2 дугаар зүйл.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн нийтийн мэдээллийн систем үүсгэхийн өмнө гэсний өмнө энэ хуулийн 29.4-т зааснаас бусад гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.