Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Хүнсний Бүтээгдэхүүний Аюулгүй Байдлыг Хангах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Хүнсний Бүтээгдэхүүний Аюулгүй Байдлыг Хангах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Хүнсний Бүтээгдэхүүний Аюулгүй Байдлыг Хангах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2024-06-05, Улаанбаатар24-ne-252

1 дугаар зүйл.

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 17 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 17.1.4 дэх заалт нэмсүгэй:

17.1.4.

ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнд пестицид, бордооны үлдэгдлийн хяналтын төлөвлөгөө батлах.

2 дугаар зүйл.

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн, 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийн Ургамал хамгааллын тухай гэснийг Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.