huuli-nemelt
Байгалийн Ургамлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрБайгалийн Ургамлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2024-06-05, Улаанбаатар24-ne-254
Байгалийн ургамлын тухай хуулийн 7 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 9 дэх хэсэг нэмсүгэй:
¶9. Ургамлын эрүүл мэндийг хамгаалах, хөнөөлт организмын гаралт, тархалтаас сэргийлэх, тэмцэх, устгахтай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.
Байгалийн ургамлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгийн өвчин, хөнөөлт мэрэгч амьтан, хөнөөлт шавьж гэснийг хөнөөлт организм гэж, мөн зүйлийн 4 дэх хэсгийн өвчин, хөнөөлт мэрэгч амьтан, хөнөөлт шавьжаас гэснийг хөнөөлт организмаас гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.