huuli-nemelt
Амьтан, Ургамал, Тэдгээрийн Гаралтай Түүхий Эд, Бүтээгдэхүүнийг Улсын Хилээр Нэвтрүүлэх Үеийн Хорио Цээрийн Хяналт, Шалгалтын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрАмьтан, Ургамал, Тэдгээрийн Гаралтай Түүхий Эд, Бүтээгдэхүүнийг Улсын Хилээр Нэвтрүүлэх Үеийн Хорио Цээрийн Хяналт, Шалгалтын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2024-06-05, Улаанбаатар24-ne-260
Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 5.5 дахь хэсэг нэмсүгэй:
¶5.5. Хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх эрсдэлийн түвшинг харгалзан импортын мэдэгдэл олгох амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний жагсаалтыг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн Генетик нөөцийн тухай, гэсний дараа Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай, гэж нэмсүгэй.
Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶7.1.8. мал, амьтны гоц халдварт өвчин /цаашид “амьтны гоц халдварт өвчин” гэх/, ургамлын хорио цээртэй хөнөөлт организм /цаашид “ургамлын хорио цээртэй зүйл” гэх/ илэрсэн тохиолдолд тухайн хилийн боомт, гүний гаальд хорио цээр тогтоох саналыг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай хамтран Засгийн газарт оруулах, хорио цээрийн дэглэмийн хэрэгжилтийг хянах;
Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтын “гадаад хорио цээртэй өвчин, хөнөөлт шавьж, мэрэгч амьтан, хог ургамал” гэснийг, 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалтын гадаад хорио цээртэй өвчний халдвар, хөнөөлт шавьж, мэрэгч амьтан, хог ургамал гэснийг хорио цээртэй хөнөөлт организм гэж, мөн заалтын эрүүл мэндийн гэснийг эрүүл мэнд, ургамал хамгааллын гэж, 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь заалтын хөнөөлт шавьж, мэрэгч амьтан, хог ургамал гэснийг хөнөөлт организм гэж, 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийн, 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсгийн, 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийн Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв гэснийг Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, эсхүл ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны гэж, 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалтын хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв гэснийг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны гэж, 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтын, 23 дугаар зүйлийн 23.1, 23.2 дахь хэсгийн, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийн, 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсгийн, 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтын хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв гэснийг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, эсхүл ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны гэж, 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсгийн хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв гэснийг ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны гэж, 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалтын “байгууллага” гэсний өмнөх хорио цээрийн гэснийг эрх бүхий гэж тус тус өөрчилсүгэй.
Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.4 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.