huuli-nemelt
Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрГазрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2024-06-05, Улаанбаатар24-ne-261
3 дугаар зүйлийн 3.1.11-3.1.13 дахь заалт:
2/¶3.1.11. “малчин өрх” гэж Малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 4.1.2-т заасныг;
¶3.1.12. “малчин өрхийн анхдагч холбоо” гэж Малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 4.1.3-т заасныг;
¶3.1.13. “бэлчээрийн даац” гэж тухайн бэлчээрийн ургамлын өсөлт, хөгжилт, нөхөн сэргэлтэд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр бэлчээж болох мал, амьтны тоогоор илэрхийлэгдэх бэлчээрийн чадавхыг.
19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэг:
3/¶19.3. Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
¶19.3.1. бэлчээрийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
¶19.3.2. бэлчээрийн даац тогтоох аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батлах.
20 дугаар зүйлийн 20.1.6, 20.1.7 дахь заалт:
4/¶20.1.6. тухайн орон нутгийн онцлогт тохируулж, бэлчээрийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх журмыг батлах;
¶20.1.7. аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон сумын тухайн жилийн төлөвлөгөөнд нийцүүлэн багийн иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийг үндэслэн малчин өрхийн анхдагч холбоонд гэрээгээр ашиглуулах бэлчээрийн зааг, хэмжээ, байршлыг тогтоох.
20 дугаар зүйлийн 20.2.10, 20.2.11 дэх заалт:
5/¶20.2.10. гамшиг, аюулт үзэгдлийн улмаас отрын бэлчээр, бусад аймаг, сумын бэлчээрт түр хугацаагаар мал оруулах, гаргах асуудлыг холбогдох аймаг, сумын Засаг даргатай хамтран шийдвэрлэх;
¶20.2.11. энэ хуулийн 20.2.10-т заасны дагуу шийдвэрлээгүй бол уг асуудлыг дээд шатны Засаг дарга, Засгийн газар шийдвэрлэх.
21 дүгээр зүйлийн 21.4.4-21.4.7 дахь заалт:
6/¶21.4.4. бэлчээрийг малчин өрхийн анхдагч холбоонд ашиглуулах гэрээ байгуулах;
¶21.4.5. гэрээгээр ашиглаж байгаа бэлчээрийг гамшиг, аюулт үзэгдэл тохиолдсон үед тухайн сумын малчдад бэлчээрийн даацад тохируулан түр хугацаагаар ашиглуулах асуудлыг шийдвэрлэх;
¶21.4.6. гамшиг, аюулт үзэгдлийн улмаас бусад аймаг, сумын малыг отрын бэлчээр болон бусад бэлчээрт түр хугацаагаар оруулах, гаргах асуудлыг шийдвэрлэх;
¶21.4.7. өвөлжөө, хаваржааны бэлчээрийг зун, намрын улиралд малаас чөлөөлөх хугацааг тогтоож, мөрдүүлэх.
23 дугаар зүйлийн 23.4.7-23.4.9 дэх заалт:
7/¶23.4.7. бэлчээрийн даацыг хөдөө, аж ахуйн болон байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан аргачлалын дагуу сумын бэлчээр хариуцсан мэргэжилтэнтэй хамтран жил бүр тогтоох;
¶23.4.8. малчин өрхийн анхдагч холбоонд ашиглуулах бэлчээрийн зааг, хэмжээ, байршлын зургийг үйлдэх, газрын мэдээллийн санд бүртгэх;
¶23.4.9. энэ хуулийн 21.4.4-т заасан гэрээг бүртгэх, гэрээгээр ашиглаж байгаа бэлчээрийн ашиглалт, төлөв байдлын үнэлгээг үндэслэн сумын бэлчээр хариуцсан мэргэжилтэнтэй хамтран уг гэрээний биелэлтэд тогтмол хяналт тавих, дүгнэх.
52 дугаар зүйлийн 52.11-52.13 дахь хэсэг:
¶52.11. Гэрээгээр ашиглаж байгаа бэлчээрийг хашихыг хориглоно.
¶52.12. Малчин өрхийн анхдагч холбоонд бэлчээр ашиглуулах гэрээ байгуулах журам, гэрээний загварыг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хамтран батална.
¶52.13. Энэ хуулийн 52.12-т заасан гэрээг 15 хүртэл жилийн хугацаатай байгуулах бөгөөд гэрээний үүргийн биелэлтийг харгалзан анх гэрээ байгуулсан хугацаагаар сунгаж болно.
Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 52.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶52.1. Бэлчээрийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх асуудлыг энэ хуульд заасан аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий болон сумын тухайн жилийн төлөвлөгөөнд үе шаттай төлөвлөж, хэрэгжүүлнэ.
¶52.2. Бэлчээрийг ашиглаж ирсэн уламжлал, зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх шаардлагыг харгалзан өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа, отрын бэлчээр, дамжин өнгөрөх бэлчээр гэсэн ерөнхий хуваарийн дагуу ашиглана. Отрын бэлчээр, дамжин өнгөрөх бэлчээр, уст цэг, хужир мараа бүхий бэлчээрийг нийтээр ашиглана. Бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээрийн даацыг харгалзан, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга Малчин өрхийн анхдагч холбоонд бэлчээрийг гэрээний дагуу ашиглуулж болно.
Газрын тухай хуулийн 52.6 дахь хэсгийн 52.1-д заасан ерөнхий хуваарь, гэснийг хассугай.
Энэ хуулийг Малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.