huuli-nemelt
Хоршооны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрХоршооны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2024-06-05, Улаанбаатар24-ne-268
Хоршооны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь заалтын хоршооны өөрийн хөрөнгийн 15 хувиас гэснийг анхан шатны хоршооны өөрийн хөрөнгийн 15 хувь, дундын хоршооны өөрийн хөрөнгийн 49 хувиас гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг Малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.