Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Аж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татварын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Аж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татварын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Аж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татварын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2024-06-05, Улаанбаатар24-ne-273

1 дугаар зүйл.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

15.1.8.

спортын холбоо, клубийн үйл ажиллагааг дэмжих, олон улсын спортын холбооны стандартад нийцсэн, олимп, тив дэлхийн тэмцээн, наадам зохион байгуулах, спортын барилга байгууламжийн бүтээн байгуулалт, үйл ажиллагаанд өгсөн 100 сая хүртэлх төгрөгийн хандив;

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.