huuli-nemelt
Гаалийн Тариф, Гаалийн Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрГаалийн Тариф, Гаалийн Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2024-06-05, Улаанбаатар24-ne-274
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 40 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 40.10 дахь хэсэг нэмсүгэй:
¶40.10. Олон улсын спортын холбооны стандартад нийцсэн, олимп, тив дэлхийн тэмцээн зохион байгуулах шаардлага хангасан спортын барилга байгууламжийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортоор оруулах тоног төхөөрөмж, спортын зориулалт бүхий барилгын материалын гаалийн албан татварын төлөх хугацааг 4 жил хүртэл хугацаагаар сунгах, эсхүл уг татварыг 4 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргаж болно.
Энэ хуулийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2030 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө.