Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Төрийн Бэлгэ Тэмдгийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Төрийн Бэлгэ Тэмдгийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Төрийн Бэлгэ Тэмдгийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2024-06-05, Улаанбаатар24-ne-277

1 дугаар зүйл.
Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:1/

13 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:

5.

Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад газарт Төрийн далбаа байнга мандуулах байршлыг Монгол Улсын Ерөнхийлөгч тогтоож болно.

2/

14¹ дүгээр зүйлийн 2 дахь хэсэг:

2.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд улс орноо сурталчлах, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор төрийн далбааг иргэн, хуулийн этгээдэд хүндэтгэлтэйгээр гардуулан өгч болно.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.