huuli-nemelt
Гүйцэтгэх Ажлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрГүйцэтгэх Ажлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2024-06-05, Улаанбаатар24-ne-278
Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга гэсний дараа болон төрийн тусгай хамгаалалтын байгууллагын албан хаагч гэж, мөн зүйлийн 8.5 дахь хэсгийн “өмгөөлөгчийн” гэсний дараа “болон төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн” гэж тус тус нэмсүгэй.
Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн техникийн үзлэг, шалгалт гэснийг хамгаалалтын техникийн үзлэг гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.