Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Монгол Улсын Төрийн Ордны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Монгол Улсын Төрийн Ордны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Төрийн Ордны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2024-06-05, Улаанбаатар24-ne-286

1 дугаар зүйл.

Монгол Улсын Төрийн ордны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсгийн төрийн ёслолын асуудал хариуцсан байгууллага гэсний дараа төрийн тусгай хамгаалалтын байгууллагатай хамтран гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.
Монгол Улсын Төрийн ордны тухай хуулийн дараах зүйл, хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг:

5.2.

Төрийн ордны халдашгүй дархан байдлыг энэ хуультай нийцүүлэн гаргасан хамгаалалт, үйлчилгээ, нэвтрэх тусгай журмууд болон Төрийн ордонд баримтлах дэг журмын дагуу хангана.

2/

7 дугаар зүйл:

7 дугаар зүйл.Төрийн ордны хамгаалалт
7.1.

Төрийн ордон, түүнд хамаарах нутаг дэвсгэр нь Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 10.2.1-д заасны дагуу төрийн тусгай хамгаалалтад байна.

7.2.

Төрийн ордныг төрийн тусгай хамгаалалтын байгууллагын төрийн ордны хамгаалалтыг хариуцсан нэгж /цаашид “Төрийн ордны хамгаалалтыг хариуцсан нэгж” гэх/ 24 цагаар тасралтгүй хамгаалж, аюулгүй байдлыг хангах, тогтоосон дэг журмыг сахиулах асуудлыг хариуцна.

7.3.

Төрийн ордон нь төрийн тусгай хамгаалалтыг хэрэгжүүлэхэд шаардагдах холбоо, аюулгүй байдлыг хангах тусгай техник хэрэгслээр тоноглогдсон байна.

7.4.

Төрийн ордны аюулгүй байдлыг хангах зорилгоор шалган нэвтрүүлэх болон тусгай хяналтын техник, хэрэгслийг суурилуулах бөгөөд төрийн тусгай хамгаалалтын алба хаагч үзлэг хийх нэг бүрийн хэрэгслээр хангагдсан байна.

7.5.

Төрийн ордонд нэвтрэх тусгай журам болон Төрийн ордонд баримтлах дэг журмыг Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, төрийн тусгай хамгаалалтын байгууллага хамтран батална.

7.6.

Төрийн ордны хамгаалалтын тусгай журмыг Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 31.1.2-т заасны дагуу төрийн тусгай хамгаалалтын байгууллагын дарга батална.

7.7.

Төрийн ордны хамгаалалтыг хариуцсан нэгж энэ хуулийн 3.2-т заасны дагуу Монгол Улсын Их Хурлаас тогтоосон нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг хариуцна.

7.8.

Иргэд, байгууллагын тодорхой үйлдлийн улмаас Төрийн ордонд байрладаг байгууллагын хэвийн үйл ажиллагаанд саад учруулсан буюу учруулж болох нөхцөл байдал үүссэн тохиолдолд төрийн тусгай хамгаалалтын байгууллагын хүсэлтийг үндэслэн цагдаагийн төв байгууллагын даргын шийдвэрээр Төрийн ордныг хүч нэмэгдүүлэн хамгаалж болно.

3 дугаар зүйл.

Монгол Улсын Төрийн ордны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн үнэмлэх, нэвтрэх хуудсаа гэснийг тогтоосон журмын дагуу гэж, мөн зүйлийн 8.3 дахь хэсгийн хамгаалалтын албаны эрх бүхий албан тушаалтнаас гэснийг Төрийн ордны хамгаалалтыг хариуцсан нэгжээс гэж, мөн зүйлийн 8.6 дахь хэсгийн Төрийн ордны хамгаалалтын албанаас гэснийг Төрийн ордны хамгаалалтыг хариуцсан нэгжээс гэж, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийн ордонд үйлчилгээ явуулах болон засвар хийх гэснийг ордны үйлчилгээний тусгай гэж, мөн хэсгийн Төрийн ордны хамгаалалтын албатай гэснийг төрийн тусгай хамгаалалтын байгууллагатай гэж тус тус өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Монгол Улсын Төрийн ордны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

5 дугаар зүйл.

Энэ хуулийг Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө