huuli-nemelt
Зөрчлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЗөрчлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2024-06-05, Улаанбаатар24-ne-287
Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 37, 38, 39 дэх хэсэг нэмсүгэй:
¶37. Нам, эвслийн дарга, нэр дэвшигч оролцсон хуульд зөвшөөрснөөс бусад хэлбэрийн бие даасан нэвтрүүлэг, хөтөлбөр, дуу, ярилцлагыг сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал хугацааны дотор нэвтрүүлсэн бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
¶38. Хүүхдэд зориулсан нэвтрүүлэг дундуур сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлсэн бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
¶39. Нэгээс илүү сувагтай радио, телевиз нь сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийг нэгээс илүү сувгаар нэвтрүүлсэн бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 16.5 дахь заалтын амлалт өгсөн гэсний дараа , эсхүл тухайн жилийн төсөвт тусгаагүй нийгмийн халамж, хамгааллын хөтөлбөр хэрэгжүүлэхээр зарласан гэж, мөн зүйлийн 16.7 дахь заалтын “байгуулсан” гэсний дараа “, нийтэлсэн, нэвтрүүлсэн” гэж тус тус нэмсүгэй.
Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 23 дахь хэсгийн Хандив өгөхийг хориглосон этгээдээс өгсөн хандивыг гэснийг Хандив өгөхийг хуулиар хориглосон этгээдээс хандив өгсөн бол, тус хандивыг тухайн сонгуулийн дүн гарахаас өмнө буцаан шилжүүлээгүй бол, эсхүл хуульд зааснаас илүү хэмжээний хандивыг тухайн сонгуулийн дүн гарахаас өмнө гэж, мөн зүйлийн 30.2 дахь заалтын саналаа болон бусад сонгогчийн тэмдэглэсэн саналыг баримтжуулан гэснийг санал, саналын хуудасны гэж тус тус өөрчилсүгэй.
Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 20 дахь хэсгийн “, эсхүл сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө хийгдсэн аливаа нэвтрүүлэг, хөтөлбөр, дуу, дүрс бичлэг, ярилцлагыг нэвтрүүлсэн, нийтэлсэн” гэснийг, мөн хэсгийн төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний гэснийг тус тус хассугай.
Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 7, 10 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.