Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Зөрчил Шалган Шийдвэрлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Зөрчил Шалган Шийдвэрлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Зөрчил Шалган Шийдвэрлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2024-06-05, Улаанбаатар24-ne-288

1 дугаар зүйл.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.8 дахь заалтын 17.1 дүгээр зүйлийн 1, 2, 3, 5, 6, 9, 10, 11, 12, 13, 15 дахь хэсэг гэснийг 17.1 дүгээр зүйлийн 1, 2, 3, 5, 6, 9, 11, 12, 13, 15, 17, 20 дахь хэсэг гэж, мөн зүйлийн 6.50 дахь заалтын 17.1 дүгээр зүйлийн 14, 15, 17, 20 дахь хэсэгт гэснийг 17.1 дүгээр зүйлийн 14, 37, 38, 39 дэх хэсэгт гэж, мөн зүйлийн 7 дахь хэсгийн 17.1 дүгээр зүйлийн 7, гэснийг 17.1 дүгээр зүйлийн гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.