Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Сонгуулийн Автоматжуулсан Системийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Сонгуулийн Автоматжуулсан Системийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Сонгуулийн Автоматжуулсан Системийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2024-06-05, Улаанбаатар24-ne-292

1 дугаар зүйл.
Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:1/

6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг:

6.2.

Сонгуулийн автоматжуулсан системийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд хэрэглэх талаар гаргасан энэ хуулийн 6.1.1-д заасан шийдвэрийг тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгуульд мөн адил хэрэглэнэ.

2/

14 дүгээр зүйлийн 14.4, 14.5 дахь хэсэг:

14.4.

Мэдээллийн технологийн төвийн саналыг үндэслэн мэдээллийн технологийн даамлын орон тооны дээд хязгаарыг Сонгуулийн ерөнхий хороо батална.

14.5.

Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь мэдээллийн технологийн багийн саналыг үндэслэн энэ хуулийн 14.4-т заасан орон тооны хязгаарт багтаан мэдээллийн технологийн даамлыг томилно.

3/

21 дүгээр зүйлийн 21.6 дахь хэсэг:

21.6.

Сонгуулийн автоматжуулсан системийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, программ хангамжийг стандартын шаардлага хангасан, Төрийн хамгаалалттай байранд хадгална.

2 дугаар зүйл.

Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалтын ашиглахтай холбогдон шаардагдах гэснийг ашиглах, аюулгүй байдлыг хангахад шаардагдах гэж, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийн Төрийн албаны тухай хуульд заасан ажиллах нөхцөл баталгаагаар хангагдана гэснийг албан хаагчийг томилохдоо тагнуулын байгууллагаас санал авна гэж, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийн нийслэлийн гэснийг сум, нийслэл, дүүргийн гэж, 5 гэснийг 7 гэж, 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийн төвийн гэснийг төв, багийн гэж, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн бүрдэлд гэснийг бүрдлийг тогтоож, түүнд гэж, мөн зүйлийн 15.4 дэх хэсгийн төхөөрөмжийг гэснийг төхөөрөмж, программ хангамжийг гэж, 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх заалтын тойрог, гэснийг тойрог, мандат, хэсгийн хороо, гэж, мөн зүйлийн 17.1.2 дахь заалтын дэвшигчид гэснийг дэвшигчид, нам, эвсэл гэж, мөн зүйлийн 17.1.4 дэх заалтын явц гэснийг ирц гэж, 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь заалтын бүрэн хаах гэснийг хаах арга хэмжээ авах гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийн сонгуулийн зохих шатны хороотой гэрээний үндсэн дээр ажиллах бөгөөд гэснийг хассугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.