huuli-nemelt
Үндэсний Их Баяр Наадмын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрҮндэсний Их Баяр Наадмын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2024-06-05, Улаанбаатар24-ne-295
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 10.20 дахь хэсэг нэмсүгэй:
¶10.20. Энэ хуулийн 10.19-д заасан жороо морины уралдаанд морио уяж, уралдуулсан уяачийн амжилт нь энэ хуулийн 10.4, 10.5, 10.6-д заасан болзлыг хангасан бол уяачид мөн хэсэгт заасан цолыг олгоно.
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9 дэх хэсгийн 10.7-д гэснийг 10.7, 10.20-д гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.