Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Мал, Амьтны Эрүүл Мэндийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Мал, Амьтны Эрүүл Мэндийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Мал, Амьтны Эрүүл Мэндийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2024-06-05, Улаанбаатар24-ne-296

1 дугаар зүйл.

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 11.3 дахь хэсэг нэмсүгэй:

11.3.

Мал, амьтны гоц халдварт, халдварт өвчний жагсаалтад багтсан өвчинтэй тэмцэх, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг оролцогч талууд хамтран санхүүжүүлж болно.

2 дугаар зүйл.

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

4.1.16.

“тэжээлийн нэмэлт” гэж Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн 4.1.4-т заасныг;

3 дугаар зүйл.

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай гэснийг Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай гэж өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 24, 25, 26 дугаар зүйл, 28 дугаар зүйлийн 28.11, 28.12, 28.13 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

5 дугаар зүйл.

Энэ хуулийг Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.