Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Хүнсний Бүтээгдэхүүний Аюулгүй Байдлыг Хангах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Хүнсний Бүтээгдэхүүний Аюулгүй Байдлыг Хангах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Хүнсний Бүтээгдэхүүний Аюулгүй Байдлыг Хангах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2024-06-05, Улаанбаатар24-ne-301

1 дугаар зүйл.

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4.1.11 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

4.1.11.

“мал, амьтны эмийн үлдэц” гэж мал, амьтны гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн дэх малын эм, тэдгээрийн малын биед орж хувирсан нэгдлийн үлдэгдлийг;

2 дугаар зүйл.

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь заалтын малын эм, биобэлдмэлийн гэснийг мал, амьтны эмийн үлдэц гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.