huuli-nemelt
Байгаль Орчныг Хамгаалах Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрБайгаль Орчныг Хамгаалах Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2024-06-05, Улаанбаатар24-ne-308
16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11 дэх заалт:
2/¶11/ хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгасан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхдээ байгаль орчин болон байгалийн нөөцөд учруулсан хохирлыг нөхөн төлөхөд шаардагдах хөрөнгийг тухайн төсөл, арга хэмжээний төсөвт тусгуулах.
49 дүгээр зүйлийн 9 дэх хэсэг:
¶9. Аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг үндэслэн, Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага аймаг, нийслэлээс хэрэгжүүлж байгаа Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4.1.7, 4.1.8-д заасан үйл ажиллагааг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхөн төлбөрөөс чөлөөлнө.
Энэ хуулийг Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.