Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Газрын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Газрын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Газрын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2024-06-05, Улаанбаатар24-ne-309

1 дугаар зүйл.

Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

12.1.

Хот, тосгон, бусад суурины газарт хот, тосгон, бусад суурины барилга байгууламж, үйлдвэр, уурхайн дэвсгэр газар, инженерийн дэд бүтэц, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх энгийн болон инженерийн хийц, бүтээц бүхий байгууламжийн газар, нийтийн эдэлбэрийн газар болон цаашид тэлж хөгжих нөөц газар хамаарна.

12.3.

Нийслэл хот, хот, тосгон, бусад суурин газар нь эдэлбэр газартай байх ба хуульд өөрөөр заагаагүй бол түүний хэмжээ, байршил, заагийг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно. Нийслэл хот, хот, тосгон, бусад суурины газар нь бүсчлэлтэй байна.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.