huuli-nemelt
Монгол Улсын Засаг Захиргаа, Нутаг Дэвсгэрийн Нэгж, Түүний Удирдлагын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Засаг Захиргаа, Нутаг Дэвсгэрийн Нэгж, Түүний Удирдлагын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2024-06-05, Улаанбаатар24-ne-311
26 дугаар зүйлийн 26.1.6-26.1.10 дахь заалт:
2/¶26.1.6. ногоон байгууламж, мод, бут, сөөгийн ашиглалт, хамгаалалт;
¶26.1.7. нийтийн эзэмшлийн гудамж, талбай дахь хөшөө, дурсгал, сандал, хогийн сав, усан оргилуур, бичил тохижилт, спорт тоглоомын талбай, нийтийн бие засах газар, тамхины цэг, хашаа, хайс, гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэлийн засвар, арчлалт, цэвэрлэгээ;
¶26.1.8. нийтийн зорчигч тээврийн автобусны буудал, авто зогсоолын арчлалт, цэвэрлэгээ;
¶26.1.9. хог хаягдлын цэгийн хяналт, цэвэрлэгээ;
¶26.1.10. эзэнгүй нохой, муурын хяналт.
60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэг:
3/¶60.2. Аймгийн Засаг дарга хуулиар олгосон эрхийн хүрээнд татварын хувь хэмжээ тогтоолгохоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд санал гаргахдаа тухайн бүсэд багтаж байгаа бусад аймгийн Засаг дарга, улсын зэрэглэлтэй хотын Захирагчтай урьдчилан зөвшилцөж, санал авна.
68 дугаар зүйлийн 68.4-68.6 дахь хэсэг:
¶68.4. Энэ хуулийн дагуу засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын чиг үүргийг шилжүүлэхдээ нэгжийн чиг үүргийг хот, тосгонд, нэгж дэх өөрийн удирдлагын чиг үүргийг хотын Зөвлөлд, төрийн удирдлагын чиг үүргийг хот, тосгоны Захирагчид шилжүүлнэ.
¶68.5. Энэ хуулийн 68.1-д заасны дагуу засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын чиг үүргийг шилжүүлсэнтэй холбогдуулан тухайн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төрийн болон орон нутгийн өмчийг хуульд заасны дагуу хот, тосгонд шилжүүлнэ.
¶68.6. Хот, тосгоны Зөвлөл, Захирагч нь энэ хуулийн 68.4-т заасны дагуу шилжүүлсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хууль тогтоомжоор засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагад олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶17.1. Аймаг, сум, нийслэл, дүүрэг нь энэ хуульд заасан өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжих зориулалт бүхий сантай байж болно. Уг сан нь орон нутгийн төсвийн бүрэлдэхүүн байна.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийн 21, 22, 23 дугаар зүйлд заасан аймаг, сум, багийн гэснийг 21, 22, 23, 25, 26 дугаар зүйлд заасан аймаг, сум, баг, дүүрэг, хорооны гэж, мөн зүйлийн 69.2, 69.3 дахь хэсгийн 22, 23 дугаар зүйлд заасан сум, багийн гэснийг 22, 23, 25, 26 дугаар зүйлд заасан сум, баг, дүүрэг, хорооны гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.