huuli-nemelt
Төрийн Болон Орон Нутгийн Өмчийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТөрийн Болон Орон Нутгийн Өмчийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2024-06-05, Улаанбаатар24-ne-313
2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:
2/¶3. Хот, тосгоны өмчийн харилцаанд энэ хуульд заасан орон нутгийн өмчийн зохицуулалт нэгэн адил үйлчилнэ.
77 дугаар зүйлийн 6 дахь хэсэг:
3/¶6. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 68.4-т заасны дагуу засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өөрийн удирдлагын чиг үүргийг шилжүүлсэн бол энэ хуульд заасан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийг тухайн хот, тосгоны Зөвлөл хэрэгжүүлнэ.
78 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:
¶3. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 68.4-т заасны дагуу засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн төрийн удирдлагын чиг үүргийг шилжүүлсэн бол энэ хуульд заасан Засаг даргын бүрэн эрхийг тухайн хот, тосгоны Захирагч хэрэгжүүлнэ.
Энэ хуулийг Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.