huuli-nemelt
Хог Хаягдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрХог Хаягдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2024-06-05, Улаанбаатар24-ne-315
29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь хэсэг:
2/¶29.2. Сум, дүүргийн Засаг дарга, орон нутгийн зэрэглэлтэй хотын Захирагч хог хаягдлын хураамжийг хураах эрх бүхий албан тушаалтныг томилон ажиллуулна.
¶29.3. Энэ хуулийн 29.2-т заасан этгээд нь тухайн сарын хог хаягдлын хураамжийн орлогыг дараа сарын 10-ны өдрийн дотор орон нутгийн төсөвт төлж, хураамжийн жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор харьяалах татварын албанд хүргүүлнэ.
40 дүгээр зүйлийн 40.9, 40.10 дахь хэсэг:
¶40.9. Энэ хуулийн 40.4-т заасан урамшуулал нь мөнгөн, эсхүл ногоон онооны хэлбэртэй байх бөгөөд орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.
¶40.10. Иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь эдийн засгийн урамшууллыг төрөөс авах үйлчилгээний төлбөрт зарцуулж болно.
Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн Хурал гэсний дараа , улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл гэж, 9.2 дахь хэсгийн “Хурал” гэсний дараа “, орон нутгийн зэрэглэлтэй хотын Зөвлөл” гэж, 9.3 дахь хэсгийн “дарга” гэсний дараа “, улсын зэрэглэлтэй хотын Захирагч” гэж, 9.4 дэх хэсгийн “дарга” гэсний дараа “, орон нутгийн зэрэглэлтэй хотын Захирагч” гэж, 9.5 дахь хэсгийн “дарга” гэсний дараа “, тосгоны Захирагч” гэж, 10 дугаар зүйлийн 10.2.15 заалтын “дарга” гэсний дараа “, хотын Захирагч” гэж, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн “дүүрэг” гэсний дараа “, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот” гэж, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийн “дарга” гэсний дараа “, хот, тосгоны Захирагч” гэж, 16 дугаар зүйлийн 16.7 дахь хэсгийн “Хурал” гэсний дараа “, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын Зөвлөл” гэж, 41 дүгээр зүйлийн 41.13 дахь хэсгийн “дарга” гэсний дараа “, орон нутгийн зэрэглэлтэй хотын Захирагч” гэж, 42 дугаар зүйлийн 42.3 дахь хэсгийн “дарга” гэсний дараа “, хотын Захирагч” гэж, 42.4 дэх хэсгийн “дарга” гэсний дараа “, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Захирагч” гэж тус тус нэмсүгэй.
9 дүгээр зүйлийн 9.1.5 дахь заалт:
2/¶9.1.5. энэ хуулийн 40.4, 40.9, 40.10-т заасан урамшууллыг олгох шалгуур үзүүлэлт, урамшууллын хэмжээ, түүнийг олгох, санхүүжүүлэх, зарцуулах журмыг батлах.
9 дүгээр зүйлийн 9.3.13 дахь заалт:
3/¶9.3.13. энэ хуулийн 41¹ дүгээр зүйлд заасан төсөл хэрэгжүүлэх;
11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэг:
4/¶11.4. Сум, дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хот нь энгийн хог хаягдлын мэдээг аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотод, аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хот нь хог хаягдлын нэгдсэн мэдээг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хуулиар тогтоосон хугацаанд хүргүүлнэ.
40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэг:
¶40.4. Энэ хуулийн 40.5-д заасан үйлдвэрлэгч болон импортлогчоос бусад дараах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эдийн засгийн урамшуулал олгоно:
¶40.4.1. хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах, экспортлох үйл ажиллагаа эрхлэгч;
¶40.4.2. байгаль орчинд ээлтэй, хаягдалгүй технологи нэвтрүүлсэн;
¶40.4.3. цаас, лааз, шил, хуванцар зэрэг дахин боловсруулах боломжтой энгийн хог хаягдлыг ангилсан хог хаягдал худалдан авах цэгт хүлээлгэн өгсөн.
Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн гарчгийн Засаг даргын гэснийг Засаг дарга, хотын Зөвлөл, хотын Захирагчийн гэж, 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсгийн дүүрэгт гэснийг дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хотод гэж, нийслэлд гэснийг нийслэл, улсын зэрэглэлтэй хотод гэж, 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийн Засаг даргатай гэснийг Засаг дарга, орон нутгийн зэрэглэлтэй хотын Захирагчтай гэж, 14.4 дэх хэсгийн Засаг даргаар гэснийг Засаг дарга, орон нутгийн зэрэглэлтэй хотын Захирагчаар гэж, 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсгийн нийслэлийн гэснийг нийслэл, улсын зэрэглэлтэй хотын гэж, 26 дугаар зүйлийн 26.1.7 дахь заалтын нийслэлийн гэснийг нийслэл, улсын зэрэглэлтэй хотын гэж, 31 дүгээр зүйлийн 31.3, 31.6 дахь хэсгийн, 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсгийн даргад гэснийг дарга, улсын зэрэглэлтэй хотын Захирагчид гэж, 41 дүгээр зүйлийн 41.8 дахь хэсгийн дүүргийн гэснийг дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хотын гэж, 41.12 дахь хэсгийн дүүргийн гэснийг дүүрэг, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын гэж, 41.14 дэх хэсгийн нийслэлийн гэснийг нийслэл, улсын зэрэглэлтэй хотын гэж, дүүрэгт гэснийг дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хотод гэж, 41.16 дахь хэсгийн нийслэлд гэснийг нийслэл, улсын зэрэглэлтэй хотод гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.