huuli-nemelt
Хүнсний Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрХүнсний Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2024-06-05, Улаанбаатар24-ne-316
Хүнсний тухай хуулийн 10 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 10.1.8, 10.1.9 дэх заалт нэмсүгэй:
¶10.1.8. нийтийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тохиолдолд Хог хаягдлын тухай хуулийн 10.2.17-д зааснаар үйл ажиллагаанаас үүсэх хог хаягдлыг түүнийг дахин боловсруулах, сэргээн ашиглах эрх бүхий байгууллагад шилжүүлэх гэрээ байгуулсан байх;
¶10.1.9. үйл ажиллагаанаас үүсэх хог хаягдлын менежментийн төлөвлөгөөтэй байх.
Энэ хуулийг Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.