huuli-nemelt
Монгол Улсын Шүүхийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Шүүхийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2024-06-05, Улаанбаатар24-ne-317
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 14.5 дахь хэсэг нэмсүгэй:
¶14.5. Тухайн шатны шүүхийн байрлаж байсан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн чиг үүргийг улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотод шилжүүлсэнтэй холбоотойгоор тухайн шатны шүүхийн нэрийг өөрчилж, тухайн шүүхэд хуульд заасан чиг үүрэг, бүрэн эрхээ хэвээр хадгална.
Энэ хуулийг Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.