huuli-nemelt
Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТөрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2024-06-05, Улаанбаатар24-ne-318
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийн Хурлын дарга, гэсний дараа хотын Зөвлөлийн дарга, гэж, 12 дугаар зүйлийн 12.1.9 дэх заалтын “хот” гэсний өмнө “хотын зөвлөлийн болон” гэж, 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсгийн “шинжээч,” гэсний дараа “нийслэлийн Засаг даргын тамгын газар, хотын Захирагчийн ажлын албаны менежер,” гэж, 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсгийн “сум, дүүргийн Засаг дарга,” гэсний дараа “орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Захирагч,” гэж тус тус нэмсүгэй.
Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.5.2 дахь заалтын хот, тосгоны захирагч гэснийг орон нутгийн зэрэглэлтэй хотын болон тосгоны Захирагч гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.