Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2024-06-05, Улаанбаатар24-ne-319

1 дугаар зүйл.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.10 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

7.3.10.

энэ хуулийн 7.2.2-т заасан ус бохирдуулсны төлбөрийн орлогын 50 хувийг усны нөөцийг хамгаалах, усны бохирдлыг арилгах, хяналт-шинжилгээ хийх, нөхөн сэргээх арга хэмжээнд, 50 хувийг хотын дэд бүтцийн санд төвлөрүүлж, цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, засвар үйлчилгээнд;

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.