huuli-nemelt
Татварын Ерөнхий Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТатварын Ерөнхий Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2024-06-05, Улаанбаатар24-ne-320
Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 8.6 дахь хэсэг нэмсүгэй:
¶8.6. Аймаг, нийслэлийн засаг дарга, улсын зэрэглэлтэй хотын Захирагч нь татварын хувь хэмжээ тогтоолгохоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, хотын Зөвлөлд санал гаргахдаа тухайн бүсэд багтаж байгаа бусад аймаг, нийслэлийн Засаг дарга, улсын зэрэглэлтэй хотын Захирагчтай урьдчилан зөвшилцөж, санал авсан байна.
Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийн Энэ хуулийн гэсний дараа 7.2.8, гэж, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийн “нийслэл,” гэсний дараа, 77 дугаар зүйлийн 77.9 дэх хэсгийн “аймаг,” гэсний дараа “хот,” гэж тус тус нэмсүгэй.
Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсгийн хот, тосгоны Зөвлөл гэснийг хотын Зөвлөл гэж өөрчилсүгэй.
Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.20 дахь заалтын “нийслэл” гэснийг, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийн “7.2.8,” гэснийг, 77 дугаар зүйлийн 77.5 дахь хэсгийн улсын зэрэглэлтэй гэснийг тус тус хассугай.
Энэ хуулийг Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.