huuli-nemelt
Монгол Улсын Автотээврийн Болон Өөрөө Явагч Хэрэгслийн Албан Татварын Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Автотээврийн Болон Өөрөө Явагч Хэрэгслийн Албан Татварын Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2024-06-05, Улаанбаатар24-ne-321
Монгол Улсын Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн Хурал гэсний дараа , улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл гэж нэмсүгэй.
Монгол Улсын Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймгийн төвийн сумд гэснийг Нийслэл болон улсын зэрэглэлтэй хот гэж, мөн хэсгийн Бусад сумд гэснийг Орон нутгийн зэрэглэлтэй хот, сум гэж, мөн хэсгийн 3 дахь заалтын Улаанбаатар хот гэснийг Нийслэл, түүний харьяа улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот гэж, мөн заалтын Дархан-Уул, Орхон аймгийн төвийн сумд гэснийг Бусад улсын зэрэглэлтэй хот гэж, 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн төлж дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор тайланг татварын албанд ирүүлнэ гэснийг төлнө гэж тус тус өөрчилсүгэй.
Монгол Улсын Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶1. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл бүртгэх эрх бүхий байгууллага нь автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигчийн татвар төлсөн тухай татварын албаны мэдээлэлд үндэслэн шилжилт хөдөлгөөнийг бүртгэнэ. Замын хөдөлгөөн зохицуулах байгууллага нь автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн бүртгэл, шилжилт хөдөлгөөний мэдээг тухай бүр татварын албанд гаргаж өгнө.
Энэ хуулийг Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.