huuli-nemelt
Үл Хөдлөх Эд Хөрөнгийн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрҮл Хөдлөх Эд Хөрөнгийн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2024-06-05, Улаанбаатар24-ne-322
6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэг:
2/¶6.4. Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх төслийн үл хөдлөх эд хөрөнгөд ногдуулах албан татварын хувь, хэмжээг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл энэ хуулийн 6.1-д заасны дагуу тогтоосон хувь, хэмжээг 10 жил хүртэлх хугацаанд 0.6 хүртэлх хувиар бууруулан тогтоож болно.
7 дугаар зүйлийн 7.5-7.7 дахь хэсэг:
¶7.5. Улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн дагуу баригдсан нийтийн номын сан, ахмадын төв, эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ, боловсрол, соёлын болон нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэх зориулалттай, олон улсын стандартад нийцсэн барилга, байгууламжид ногдох үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг тухайн үл хөдлөх эд хөрөнгийг ашиглалтад оруулах шийдвэр гарснаас хойш эхний 5 жилийн хугацаанд чөлөөлж болно.
¶7.6. Энэ хуулийн 7.5-д заасны дагуу албан татвараас чөлөөлөх үл хөдлөх эд хөрөнгийн жагсаалтыг тухайн хотын Захирагч, салбарын асуудал эрхэлсэн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар батална.
¶7.7. Энэ хуулийн 6.4 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгөд энэ хуулийн 7.5 дахь хэсэг хамаарахгүй.
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсгийн Хурал гэсний дараа , улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл гэж тус тус нэмсүгэй.
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтын суман дахь гэснийг сум, нийслэлийн харьяа хотоос бусад улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот дахь гэж, мөн заалтын нийслэл дэх гэснийг нийслэл, нийслэлийн харьяа хот дахь гэж, 7.2.1.1, 7.2.2.1 дэх дэд заалтын нийслэлд гэснийг нийслэл, нийслэлийн харьяа хотод гэж, 7.2.1.2, 7.2.2.2 дахь дэд заалтын аймгийн төвд гэснийг нийслэлийн харьяа хотоос бусад улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотод гэж, 7.2.1.3, 7.2.2.3 дахь дэд заалтын сумын төв гэснийг сум гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.