huuli-nemelt
Байгалийн Нөөц Ашигласны Төлбөрийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрБайгалийн Нөөц Ашигласны Төлбөрийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2024-06-05, Улаанбаатар24-ne-323
Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсгийн Хурал гэсний дараа , хотын Зөвлөл гэж, 15 дугаар зүйлийн 15.3, 15.5 дахь хэсгийн, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсгийн “Хурал” гэсний дараа “, улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл” гэж, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийн “багтаан” гэсний дараа “бүс нутгийн хөгжлийн онцлогийг харгалзан” гэж, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийн “дарга” гэсний дараа “, орон нутгийн зэрэглэлтэй хотын Захирагч” гэж, 23.2 дахь хэсгийн “дараа сарын” гэсний өмнө “энэ хуулийн 23.1-д заасан этгээд” гэж тус тус нэмсүгэй.
Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийн, 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсгийн даргын гэснийг дарга, орон нутгийн зэрэглэлтэй хотын Захирагчийн гэж, 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсгийн даргын гэснийг дарга, хотын Захирагчийн гэж, 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийн Хурлаас гэснийг Хурал, улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл гэж, 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсгийн төлж гэснийг ногдуулан хурааж гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.