Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Хувь Хүний Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Хувь Хүний Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Хувь Хүний Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2024-06-05, Улаанбаатар24-ne-324

1 дугаар зүйл.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсгийн Хурал гэсний дараа , улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл гэж, 23 дугаар зүйлийн 23.10 дахь хэсгийн “Аймаг,” гэсний дараа, “суманд оршин суудаг”, “сумын төв нь”, “суманд 50 хувиар”, “суманд 90 хувиар” гэсний өмнө “хот,” гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.