Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2024-06-05, Улаанбаатар24-ne-325

1 дугаар зүйл.
Төсвийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:1/

14 дүгээр зүйлийн 14.1.22 дахь заалт:

14.1.22.

улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Захирагч тухайн шатны төсвийн.

2/

16 дугаар зүйлийн 16.4.20 дахь заалт:

16.4.20.

улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, улсын зэрэглэлтэй хотын хороолол, тосгоны ажлын албаны дарга тухайн шатны төсвийн.

3/

23 дугаар зүйлийн 23.6.12 дахь заалт:

23.6.12.

агаарын бохирдлын төлбөр.

4/

23 дугаар зүйлийн 23.8.18 дахь заалт:

23.8.18.

хотын албан татвар.

5/

23 дугаар зүйлийн 23.14 дэх хэсэг:

23.14.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн чиг үүргийг хууль тогтоомжийн дагуу хот, тосгонд шилжүүлсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн төсвийн орлого нь тухайн хот, тосгоны төсвийн орлогод хамаарна.

6/

60 дугаар зүйлийн 60.12 дахь хэсэг:

60.12.

Хот нь энэ хуулийн 60.1-д зааснаас гадна хуульд тусгайлан заасан сантай байж болно.

2 дугаар зүйл.

Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1 дэх заалтын, 8.5.5 дахь заалтын, 8.7.1, 8.7.2 дахь заалтын, 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсгийн, 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсгийн, 66 дугаар зүйлийн 66.1.2 дахь заалтын Засаг дарга гэсний дараа , улсын зэрэглэлтэй хотын Захирагч гэж, 8 дугаар зүйлийн 8.5.2 дахь заалтын “Хурал” гэсний дараа “, улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл” гэж, 8.5.3 дахь заалтын “сум, дүүргийн Засаг дарга” гэсний дараа “, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Захирагч” гэж, 8.5.4 дэх заалтын “Хурал” гэсний дараа “, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Зөвлөл” гэж, 11 дүгээр зүйлийн 11.1.19 дэх заалтын, 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь заалтын, 64 дүгээр зүйлийн 64.1.1, 64.1.4 дэх заалтын “Засаг даргын” гэсний дараа “болон Захирагчийн” гэж, 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсгийн “Хурал” гэсний дараа “болон Зөвлөл” гэж, 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсгийн “Хуралд” гэсний дараа “болон улсын зэрэглэлтэй хотын Зөвлөлд” гэж, 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсгийн “Засаг дарга” гэсний дараа “, хот, тосгоны Захирагч” гэж, 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсгийн, 41 дүгээр зүйлийн 41.6 дахь хэсгийн “Засаг дарга” гэсний дараа “болон улсын зэрэглэлтэй хотын Захирагч” гэж, 42 дугаар зүйлийн 42.3.3 дахь заалтын “Засаг даргад” гэсний дараа “, улсын зэрэглэлтэй болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Захирагчид” гэж, 56 дугаар зүйлийн 56.3.2 дахь заалтын “Хурал” гэсний дараа “, Зөвлөл” гэж, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгийн “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” гэсний дараа “хууль болон Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай” гэж, 57.4 дэх хэсгийн “Сум, дүүргийн” гэсний дараа “болон орон нутгийн зэрэглэлтэй хотын” гэж, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийн “Засаг дарга” гэсний дараа “, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Захирагч” гэж, 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсгийн “Хурал” гэсний дараа “болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Зөвлөл” гэж, 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийн “Хурал” гэсний дараа “, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Зөвлөл” гэж, 65 дугаар зүйлийн 65.1.1, 66 дугаар зүйлийн 66.1.1 дэх заалтын “Хуралд” гэсний дараа “болон Зөвлөлд” гэж, 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь заалтын “Хурлаар” гэсний дараа “болон Зөвлөлөөр” гэж, 65.1.7 дахь заалтын “аймаг, нийслэлийн” гэсний дараа “болон улсын зэрэглэлтэй хотын” гэж, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийн “Засаг дарга” гэсний дараа “, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Захирагч” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.
Төсвийн тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэг:

19.5.

Сум, дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны төсвийн ерөнхийлөн захирагч нь өөрийн төсвийн ерөнхий нягтлан бодогчийг аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчтай, аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын төсвийн ерөнхийлөн захирагч нь өөрийн төсвийн ерөнхий нягтлан бодогчийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төрийн нарийн бичгийн даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө.

2/

19 дүгээр зүйлийн 19.6.3 дахь заалт:

19.6.3.

аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын төсөвт харьяалагдах байгууллагын төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагч нь өөрийн төсвийн нягтлан бодогчийг, сум, дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны төсөвт харьяалагдах байгууллагын төсвийн шууд захирагч нь өөрийн төсвийн нягтлан бодогчийг аймаг, нийслэлийн төрийн сангийн хэлтсийн даргатай тус тус;

3/

21 дүгээр зүйлийн 21.2, 21.3 дахь хэсэг:

21.2.

Орон нутгийн төсөв нь аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хот, сум, дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны төсвөөс бүрдэнэ.

21.3.

Аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын төсвийн дээд шатны төсөв нь улсын төсөв, сум, дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны төсвийн дээд шатны төсөв нь аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын төсөв байна.

4/

34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэг:

34.2.

Засаг дарга, хот, тосгоны Захирагч дараах тохиолдолд тухайн жилийн төсвийн тодотголыг боловсруулж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Зөвлөлд өргөн мэдүүлнэ:

34.2.1.

дээд шатны төсөвт тодотгол хийсний улмаас тухайн шатны төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага бий болсон;

34.2.2.

урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, орон нутгийн төсөв алдагдалтай болох нөхцөл байдал бий болсон;

34.2.3.

энэ хуулийн 29.7-д заасан үндэслэл бий болсон тохиолдолд батлагдсан хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төсөвт өртөгт өөрчлөлт оруулах.

5/

36 дугаар зүйлийн 36.1, 36.2 дахь хэсэг:

36.1.

Төрийн сангийн тогтолцоо нь төв төрийн сан, аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын төрийн сан, сум, дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны төрийн сан, төрийн захиргааны төв байгууллагын төрийн сангийн нэгж, төсвийн нягтлан бодогч /цаашид “төрийн сан” гэх/-оос бүрдэнэ.

36.2.

Төв төрийн сан нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад, аймаг, нийслэл, сум, дүүргийн төрийн сан нь тухайн шатны Засаг даргын Тамгын газрын дэргэд, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны төрийн сан нь тухайн шатны Захирагчийн ажлын албаны дэргэд байна.

6/

36 дугаар зүйлийн 36.6 дахь хэсэг:

36.6.

Төв төрийн сан нь аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын төрийн сан болон төрийн захиргааны төв байгууллагын төрийн сангийн нэгжийн үйл ажиллагаанд, аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын төрийн сан нь сум, дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны төрийн сангийн үйл ажиллагаанд санхүүгийн дотоод хяналтыг тус тус хэрэгжүүлнэ.

7/

58 дугаар зүйлийн 58.1.1 дэх заалт:

58.1.1.

аймаг, сум, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгон, нийслэл, дүүрэг, улсын зэрэглэлтэй хотын татварын болон татварын бус орлого;

8/

59 дүгээр зүйлийн 59.7 дахь хэсэг:

59.7.

Энэ хуулийн 59.1.2-т заасан эх үүсвэрээс бүрдсэн орлогын 10 хувийг тухайн эх үүсвэрийн 20 ба түүнээс дээш хувийг бүрдүүлэх аймаг, улсын зэрэглэлтэй хотод тэнцүү хэмжээгээр, 20 хувийг тухайн эх үүсвэрийн 20 хүртэлх хувийг бүрдүүлэх аймаг, улсын зэрэглэлтэй хотод бүрдүүлсэн хэмжээгээр нь хувь тэнцүүлж, мөн хуулийн 59.1.5-д заасан эх үүсвэрээс бүрдсэн орлогын 30 хувийг тухайн эх үүсвэрийн 1 ба түүнээс дээш хувийг бүрдүүлэх аймаг, улсын зэрэглэлтэй хотод тэнцүү хэмжээгээр тус тус хуваарилна.

9/

60 дугаар зүйлийн 60.6 дахь хэсэг:

60.6.

Аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын орон нутгийн хөгжлийн сан нь энэ хуулийн 60.2.7-д заасан орлогыг ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай байрших сум, дүүрэг, тосгон, орон нутгийн зэрэглэлтэй хотын орон нутгийн хөгжлийн санд олгоно.

10/

61 дүгээр зүйлийн 61.3, 61.4 дэх хэсэг:

61.3.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Захирагч энэ хуулийн 61.1-д заасан төлөөлөн хэрэгжүүлэх чиг үүрэг бүрээр санхүүжилтийн хуваарилалт хийх саналаа орон нутгийн төсвийн төслийн хамт бэлтгэж, хуульд заасан хугацааны дотор зохих шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Зөвлөлд өргөн мэдүүлнэ.

61.4.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын зэрэглэлтэй хот, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Зөвлөл энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасан гэрээ, Засаг даргын болон Захирагчийн өргөн мэдүүлсэн саналд үндэслэн төлөөлөн хэрэгжүүлэх чиг үүрэг бүрээр хуваарилсан санхүүжилтийг энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасан гэрээгээр шилжүүлсэн нийт хэмжээнээс бууруулахгүйгээр орон нутгийн төсвийн нэг хэсэг болгож батална.

11/

63 дугаар зүйлийн 63.3 дахь хэсэг:

63.3.

Энэ хуулийн 63.2-т заасны дагуу баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлаас ирүүлсэн саналыг сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Захирагчийн ажлын алба ач холбогдол, тухайн орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулан эрэмбэлж, төсвийн төсөлд тусган сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Зөвлөлд өргөн мэдүүлнэ.

12/

66 дугаар зүйлийн 66.1.4 дэх заалт:

66.1.4.

иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Зөвлөлөөр баталсан орон нутгийн төсвийг түүнийг баталснаас хойш ажлын долоон өдрийн дотор аймаг, нийслэлийн Засаг дарга, улсын зэрэглэлтэй хотын Захирагчид хүргүүлэх;

13/

67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэг:

67.1.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Захирагч орон нутгийн төсвийн төслийг боловсруулж, энэ хуулийн 67.2-т заасан танилцуулгын хамт тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Зөвлөлд өргөн мэдүүлнэ.

14/

67 дугаар зүйлийн 67.2.3 дахь заалт:

67.2.3.

аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын төсвөөс сум, дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны төсөвт олгохоор төлөвлөсөн санхүүгийн дэмжлэг, орлогын шилжүүлгийн санал;

15/

67 дугаар зүйлийн 67.3 дахь хэсэг:

67.3.

Энэ хуулийн 67.1-д заасан төсвийн төслийг боловсруулах явцдаа төслийг тухайн шатны Засаг дарга болон хот, тосгоны Захирагч олон нийтэд танилцуулж, тухайн засаг захиргааны нэгжид амьдарч байгаа иргэдийн санал, хүсэлтийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Зөвлөлд танилцуулна.

4 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх заалтын “Засаг даргаас тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд” гэснийг “Засаг дарга, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Захирагчаас тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Зөвлөлд” гэж,
4.1.

27 дахь заалтын аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан, гэснийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Зөвлөлөөс баталсан, гэж, 8 дугаар зүйлийн 8.5, 8.7 дахь хэсгийн Аймаг, нийслэлийн гэснийг Аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын гэж, 8.5.1, 8.5.3 дахь заалтын Хуралд гэснийг Хурал болон Зөвлөлд гэж, 8.8 дахь хэсгийн, 8.9.4 дэх заалтын, 19 дүгээр зүйлийн 19.6.2 дахь заалтын аймаг, нийслэлийн гэснийг аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын гэж, 8 дугаар зүйлийн 8.9.3 дахь заалтын, 23 дугаар зүйлийн 23.9.3 дахь заалтын, 59 дүгээр зүйлийн 59.2.4 дэх заалтын, 66 дугаар зүйлийн 66.1.6 дахь заалтын сум, дүүргийн гэснийг сум, дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны гэж, 23 дугаар зүйлийн 23.6, 23.7 дахь хэсгийн Аймаг, нийслэлийн гэснийг Аймаг, нийслэл болон улсын зэрэглэлтэй хотын гэж, 23.7.3 дахь заалтын, 23.13 дахь хэсгийн аймаг, нийслэлийн гэснийг аймаг, нийслэл болон улсын зэрэглэлтэй хотын гэж, 23.8, 23.9 дэх хэсгийн Сум, дүүргийн гэснийг Сум, дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны гэж, 24¹ дүгээр зүйлийн 24¹.1.1 дэх заалтын, 59 дүгээр зүйлийн 59.2.3 дахь заалтын нийслэлийн гэснийг нийслэл, улсын зэрэглэлтэй хотын гэж, 25 дугаар зүйлийн 25.8 дахь хэсгийн аймаг, нийслэл, сум, дүүргийн гэснийг аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хот, сум, дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны гэж, 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсгийн даргад гэснийг дарга, улсын зэрэглэлтэй хотын Захирагчид гэж, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийн Сум, дүүрэгт гэснийг Сум, дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгонд гэж, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн Засаг даргатай гэснийг Засаг дарга, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Захирагчтай гэж, 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсгийн нийслэлийн төсөвт, аймаг, нийслэлийн Засаг дарга нь сум дүүргийн төсөвт гэснийг нийслэл, улсын зэрэглэлтэй хотын төсөвт, аймаг, нийслэлийн Засаг дарга нь сум дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны төсөвт, улсын зэрэглэлтэй хотын Захирагч нь орон нутгийн зэрэглэлтэй хотын төсөвт гэж, 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсгийн нийслэл гэснийг нийслэл, улсын зэрэглэлтэй хот гэж, дүүргийн гэснийг дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны гэж, 59.8 дахь хэсгийн сумын гэснийг сум, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны гэж, 60 дугаар зүйлийн 60.4 дэх хэсгийн аймаг, нийслэл, сум, дүүргийн гэснийг тухайн засаг захиргааны нэгжийн гэж, 64 дүгээр зүйлийн гарчгийн Хурлын гэснийг Хурал, Зөвлөлийн гэж, 65 дугаар зүйлийн гарчгийн даргын гэснийг дарга, улсын зэрэглэлтэй хотын Захирагчийн гэж, 66 дугаар зүйлийн гарчгийн даргын гэснийг дарга, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Захирагчийн гэж, 66.1.3 дахь заалтын Засаг даргатай гэснийг Засаг дарга, улсын зэрэглэлтэй хотын Захирагчтай гэж, 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсгийн Хурлаар гэснийг Хурал, Зөвлөлөөр гэж, 68.3 дахь хэсгийн Хурлаас гэснийг Хурал, Зөвлөлөөс гэж тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.

Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6.1 дэх заалтын нийслэл гэснийг хассугай.

6 дугаар зүйл.

Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.8 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

7 дугаар зүйл.

Энэ хуулийг Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.