Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Малын Тоо Толгойн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Малын Тоо Толгойн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Малын Тоо Толгойн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2024-06-05, Улаанбаатар24-ne-326

1 дугаар зүйл.

Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.4 дэх хэсгийн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гэсний дараа , хотын Зөвлөл гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн дүүргийн гэснийг дүүрэг, хотын гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.