huuli-nemelt
Аж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрАж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2024-06-05, Улаанбаатар24-ne-329
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 15.7, 15.8 дахь хэсэг нэмсүгэй:
¶15.7. Эрх бүхий байгууллагаас тогтоосон стандартад нийцсэн олон нийтэд үйлчлэх зориулалт бүхий ариун цэврийн байгууламж шинээр байгуулсан болон засварласантай шууд холбогдон гарсан энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан шаардлага хангасан зардлыг 100 хувиар нэмэгдүүлэн албан татвар ногдох орлогоос хасаж тооцно.
¶15.8. Ойр орчмын гудамж талбайд эрх бүхий байгууллагаас тогтоосон стандартад нийцсэн хяналтын камер худалдан авч суурилуулахтай шууд холбогдон гарсан энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан шаардлага хангасан зардлыг 100 хувиар нэмэгдүүлэн албан татвар ногдох орлогоос хасаж тооцно.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.16 дахь хэсгийн аймаг гэсний дараа , хот гэж, 22 дугаар зүйлийн 22.5.1 дэх заалтын “сумын төв нь”, “суманд байнгын”, “сумын нутаг дэвсгэр”, “суманд 50 хувиар”, “суманд 90 хувиар” гэсний өмнө болон “албан татварыг аймаг,” гэсний дараа “хот,” гэж, 28 дугаар зүйлийн 28.6 дахь хэсгийн “татвар нь”, “жилд” гэсний дараах “улсын” гэсний дараа “болон орон нутгийн” гэж тус тус нэмсүгэй.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.8 дахь заалтын нийслэл гэснийг хассугай.
Энэ хуулийг Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.