huuli-nemelt
Газрын Төлбөрийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрГазрын Төлбөрийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2024-06-05, Улаанбаатар24-ne-330
Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн Хурал гэсний дараа , улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл гэж нэмсүгэй.
Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶6. Хэд хэдэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн нутаг дэвсгэрт хамаарч байгаа хотын эдэлбэр газрын төлбөрийг тухайн хотын төсөвт төлнө.
Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгийн улс, аймгийн гэснийг улсын болон орон нутгийн гэж, 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын “хооронд”, “дээд шатны” гэсний өмнөх Засаг даргын гэснийг Засаг дарга, Захирагчийн гэж тус тус өөрчилсүгэй.
Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.