Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Улсын Тэмдэгтийн Хураамжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Улсын Тэмдэгтийн Хураамжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Улсын Тэмдэгтийн Хураамжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2024-06-05, Улаанбаатар24-ne-332

1 дугаар зүйл.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.37 дахь заалтын дарга, гэсний дараа хотын Зөвлөл, хотын Захирагч, гэж, 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.1.2 дахь заалтын “Засаг дарга” гэсний дараа “, улсын зэрэглэлтэй хотын Захирагч” гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

6.3.

Энэ хуулийн 29.1.12, 29.1.14, 35.1.4, 35.1.5, 35.1.6, 35.1.7, 35.1.8, 35.1.9, 35.1.10, 35.1.11, 35.1.12, 35.1.13, 35.1.15, 35.1.16, 35.1.17, 35.1.18, 35.1.21, 35.1.22 дахь заалт, 35.4, 35.5 дахь хэсэгт заасан тэмдэгтийн хураамжийн хэмжээг энэ хуульд заасан хязгаарт багтаан аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл тогтооно.

3 дугаар зүйл.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн гарчгийн, 35.1 дэх хэсгийн Засаг даргаас гэснийг Засаг дарга, хотын Захирагчаас гэж, мөн зүйлийн 35.2.1, 35.2.2 дахь заалтын “олгоход”, “сунгахад” гэсний дараах нийслэлд гэснийг нийслэл, нийслэлийн харьяа улсын зэрэглэлтэй хотод гэж, 35.2.1 дэх заалтын “1 000 000 төгрөг”, “300 000 төгрөг” гэсний өмнөх, 35.2.2 дахь заалтын “500 000 төгрөг”, “300 000 төгрөг” гэсний өмнөх аймгийн төвийн суманд гэснийг улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотод гэж, 35.2.1 дэх заалтын “500 000 төгрөг”, “200 000 төгрөг” гэсний өмнөх, 35.2.2 дахь заалтын “300 000 төгрөг”, “100 000 төгрөг” гэсний өмнөх бусад суманд гэснийг суманд гэж тус тус өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.