Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Ус Бохирдуулсны Төлбөрийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Ус Бохирдуулсны Төлбөрийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Ус Бохирдуулсны Төлбөрийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2024-06-05, Улаанбаатар24-ne-334

1 дугаар зүйл.

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 5.3 дахь хэсэг нэмсүгэй:

5.3.

Усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хаягдал усны дүгнэлт гаргаснаас хойш ажлын 10 өдрийн дотор татварын алба болон ус бохирдуулагчид хүргүүлнэ.

2 дугаар зүйл.

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийн дарга гэсний дараа , орон нутгийн зэрэглэлтэй хотын Захирагч гэж, 4.6 дахь хэсгийн, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн “үндэслэн” гэсний дараа “бүс нутгийн хөгжлийн онцлогийг харгалзан” гэж, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн “хаягдал усанд” гэсний дараа “хаягдал усны дүгнэлт гаргах эрх бүхий байгууллага” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

9.2.

Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төлбөрийн нэгдсэн тайланг дараа оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор гаргаж, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

4 дугаар зүйл.

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн даргатай гэснийг дарга, орон нутгийн зэрэглэлтэй хотын Захирагчтай гэж, мөн зүйлийн 4.6 дахь хэсгийн, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн тогтооно гэснийг тогтоож болно гэж, мөн зүйлийн 7.3 дахь хэсгийн 50-иас доошгүй хувийг гэснийг 50 хувийг хотын дэд бүтцийн санд төвлөрүүлж, гэж, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн төлнө. гэснийг төлж, улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд хүргүүлнэ. гэж тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.

Энэ хуулийг Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.