Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Төр, Хувийн Хэвшлийн Түншлэлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Төр, Хувийн Хэвшлийн Түншлэлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Төр, Хувийн Хэвшлийн Түншлэлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2024-06-05, Улаанбаатар24-ne-335

1 дугаар зүйл.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:1/

7 дугаар зүйлийн 7.2.8 дахь заалт:

7.2.8.

энэ хуулийн 13.3-т заасан журам.

2/

11 дүгээр зүйлийн 11.1.4-11.1.8 дахь заалт:

11.1.4.

энэ хуулийн 13.2-т заасан түншлэлээр хэрэгжүүлэх төслийн жагсаалт батлах;

11.1.5.

энэ хуулийн 13.2-т заасан түншлэлээр хэрэгжүүлэх төслийн түншлэлийн гэрээ байгуулах эрхийг аймаг, нийслэлийн Засаг даргад олгох;

11.1.6.

аймаг, нийслэлийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, тухайн жилийн орон нутгийн төсвийн төслийг батлахдаа орон нутагт хэрэгжүүлэх түншлэлийн зорилт, арга хэмжээг хэлэлцэж, батлах;

11.1.7.

түншлэлийн төслийн хэрэгжилт, үр дүнгийн талаарх тайлан мэдээллийг орон нутгийн төсвийн гүйцэтгэлтэй хамт хэлэлцэх;

11.1.8.

энэ хуулийн 32 дугаар зүйлд заасан дэмжлэгийг үзүүлэх.

3/

11 дүгээр зүйлийн 11.2.6-11.2.8 дахь заалт:

11.2.6.

энэ хуулийн 13.2-т заасан төслийн түншлэлийн болон зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах, нэмэлт, өөрчлөлт оруулах, төслийн хэрэгжилтэд хяналт тавих;

11.2.7.

энэ хуулийн 32 дугаар зүйлд заасан дэмжлэгийг үзүүлэх;

11.2.8.

түншлэлийн хууль тогтоомж, түншлэлийн төслийн хэрэгжилт, гэрээний биелэлтийг орон нутгийн төсвийн гүйцэтгэлтэй хамт аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлэх.

4/

11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэг:

11.3.

Энэ хуулийн 13.3-т заасан журмыг аймгийн саналыг авсны үндсэн дээр Нийслэлийн Засаг дарга боловсруулна.

5/

13 дугаар зүйлийн 13.2, 13.3 дахь хэсэг:

13.2.

Нийслэл болон улсын төсвөөс сүүлийн 3 жил дараалан санхүүгийн дэмжлэг аваагүй, эсхүл 100 000, түүнээс дээш хүн амтай аймаг дараах салбарт түншлэлийн төслийг хэрэгжүүлж болно:

13.2.1.

эрчим хүч, дулаан хангамж;

13.2.2.

хог хаягдлын менежмент;

13.2.3.

гадаргын ус, саарал усны барилга байгууламж, менежмент;

13.2.4.

цэвэр, бохир усны шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж;

13.2.5.

хурдны зам, багтаамж ихтэй нийтийн тээвэр, тээвэр логистикийн төв;

13.2.6.

хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах барилга байгууламж; 13.2.7.100 тэрбум төгрөг болон түүнээс доош өртөгтэй төсөл.

13.3.

Энэ хуулийн 13.2-т заасан түншлэлийн төслийн хувьд хувийн хэвшлээс санаачлах, төсөлд урьдчилсан үнэлгээ болон бүрэн шинжилгээ хийх, үнэлэх, төслийг тодорхойлж, хэрэгжүүлэх шийдвэр гаргах, хувийн хэвшлийн түншлэгч болон зөвлөх үйлчилгээг сонгон шалгаруулах, түншлэлийн гэрээ байгуулах, хэлэлцээ хийж сонгон шалгаруулалтгүй гэрээ байгуулах, түншлэлийн эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх, гэрээний биелэлт, төслийн хэрэгжилт, санхүүжилт, зохион байгуулалт, тайлагналт болон хяналт тавихтай холбогдсон журмыг Засгийн газар батлах бөгөөд журмын дагуу түншлэлийн төслийг хэрэгжүүлнэ.

6/

37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэг:

37.6.

Энэ хуулийн 13.2-т заасан түншлэлийн төслийн хувьд энэ хуулийн 37.1-д заасан саналыг аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 13.3-т заасан журмын дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулж, шийдвэрлүүлнэ.

2 дугаар зүйл.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх заалтын Засгийн газраас гэсний дараа болон аймаг, нийслэл нь гэж, 5.1.12 дахь заалтын “болон түншлэлийн” гэсний өмнө, 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсгийн “төлөөлөл” гэсний дараа, 33.3 дахь хэсгийн “дарга” гэсний дараа, 48 дугаар зүйлийн 48.4 дэх хэсгийн “Засгийн газар” гэсний дараа “, энэ хуулийн 13.2-т заасан түншлэлийн төслийн хувьд аймаг, нийслэлийн Засаг дарга” гэж, 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтын “төслийг батлахдаа” гэсний дараа, 7.1.5 дахь заалтын “түншлэлийн” гэсний өмнө, 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн “байгууллага” гэсний дараа “энэ хуулийн 13.2-т зааснаас бусад” гэж, 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтын “түншлэлийг” гэсний өмнө “хуульд өөрөөр заагаагүй бол” гэж, 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсгийн “байгууллага” гэсний дараа “, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар” гэж, 33 дугаар зүйлийн 33.5 дахь хэсгийн “Засгийн газар” гэсний дараа “, энэ хуулийн 13.2-т заасан түншлэлийн төслийн хувьд аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал” гэж, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн “21.7” гэсний өмнө “13.2,” гэж, 37.1.2 дахь заалтын “хамгаалах” гэсний дараа “өндөржүүлсэн болон” гэж, 44 дүгээр зүйлийн 44.7 дахь хэсгийн “гэрээ байгуулахаас” гэсний өмнө “, энэ хуулийн 13.2-т заасан түншлэлийн төслийн хувьд аймгийн орон нутгийн сан болон нийслэлийг хөгжүүлэх санд” гэж, 54 дүгээр зүйлийн 54.2, 54.3 дахь хэсгийн “Засгийн газарт” гэсний дараа “, энэ хуулийн 13.2-т заасан түншлэлийн төслийн хувьд аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд” гэж, 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсгийн “Засгийн газар” гэсний дараа “, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн Түншлэлийн гэснийг Энэ хуулийн 13.2-т зааснаас бусад түншлэлийн гэж, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсгийн Засгийн газрын гэснийг Засгийн газар, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргын гэж, мөн зүйлийн 32.2 дахь хэсгийн төрийн өмчид гэснийг төрийн болон орон нутгийн өмчид гэж, 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалтын боломжтой бол гэснийг боломжтой болон тухайн ажил, үйлчилгээг зөвхөн нэг эх үүсвэрээс гүйцэтгэх боломжтой бусад тохиолдолд гэж тус тус өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.