Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Гаалийн Тариф, Гаалийн Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Гаалийн Тариф, Гаалийн Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Гаалийн Тариф, Гаалийн Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2024-06-05, Улаанбаатар24-ne-339

1 дугаар зүйл.
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:1/

38 дугаар зүйлийн 38.1.25 дахь заалт:

38.1.25.

Засгийн газраас энэ хуулийн 40.9-д заасны дагуу тогтоосон төслийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортоор оруулах барилгын материал, тоног төхөөрөмж.

2/

40 дүгээр зүйлийн 40.9 дэх хэсэг:

40.9.

Шинэ Зуунмод хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд туссан техник, эдийн засгийн үндэслэл бүхий барилгажилтын төслийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортоор оруулах барилгын материал, тоног төхөөрөмжийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх хугацааг 4 жил хүртэл хугацаагаар сунгах, эсхүл уг татварыг 4 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх шийдвэрийг нийслэлийн Засаг даргын саналыг үндэслэн Засгийн газар гаргаж болно.

2 дугаар зүйл.

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.7 дахь хэсгийн Энэ хуулийн 38.1.20, 38.1.22, 40.2, 40.4, 40.6-д заасныг хэрэгжүүлэх гэснийг Гаалийн болон бусад татвар төлөх хугацааг сунгах, хэсэгчлэн төлөх, үүнтэй холбоотой татвараас чөлөөлөх гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2030 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд дагаж мөрдөнө.