huuli-nemelt
Төсвийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТөсвийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2024-06-05, Улаанбаатар24-ne-343
6 дугаар зүйлийн 6.2.7 дахь заалт:
2/¶6.2.7. төсвийн төлөвлөлтийг дунд хугацааны хөгжлийн бодлоготой уялдсан хөтөлбөрөөр төлөвлөн, хөтөлбөрийн үр дүн болон гарцыг шалгуур үзүүлэлтийн хамт тодорхойлж баталж, хэрэгжүүлэх.
28¹ дүгээр зүйлийн 28¹.2.4, 28¹.2.5 дахь заалт:
28¹.2.4.төсвийн төслийг боловсруулахад ашигласан тоон мэдээлэл, судалгаа, аргачлал нь олон нийтэд нээлттэй байж, санал өгөх боломжтой байх; 28¹.2.5.олон нийтийн хэлэлцүүлэгт зориулж санал авах асуудлаар хялбаршуулсан танилцуулгыг боловсруулах.
Төсвийн тухай хуулийн 28¹ дүгээр зүйлийн 28¹.2.1 дэх заалтын Зөвлөл гэсний дараа Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, гэж нэмсүгэй.
Энэ хуулийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.