Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2024 › Монгол Улсын Шүүхийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Монгол Улсын Шүүхийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Шүүхийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2024-06-05, Улаанбаатар24-ne-345

1 дугаар зүйл.
Монгол Улсын шүүхийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:1/

32 дугаар зүйлийн 32.8 дахь хэсэг:

32.8.

Ерөнхий зөвлөл энэ хуулийн 32.2.1, 32.2.2-т зааснаас бусад тохиолдолд шүүгчийн сул орон тоо гарсан бол энэ хуулийн 34.8-д заасан нэр дэвшигчийг сонгон шалгаруулалтад тэнцсэн эрэмбийн дарааллыг баримтлан энэ хуулийн 35.1-д заасны дагуу өргөн мэдүүлнэ.

2/

43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсэг:

43.6.

шүүгч энэ хуулийн 76.2, 95.4-т заасны дагуу Ерөнхий зөвлөл болон Сахилгын хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж, дараагийн гишүүн сонгогдсоноор бүрэн эрхийн хугацаа дууссанаар урд ажиллаж байсан шүүхэд эргэн ажиллах баталгаагаар хангагдана.

3/

46 дугаар зүйлийн 46.9 дэх хэсэг:

46.9.

Шүүгч зэрэг дэвтэй байх бөгөөд шүүгчид зэрэг дэв олгох журмыг Улсын Их Хурал батална.

4/

71 дүгээр зүйлийн 71.1.28-71.1.30 дахь заалт, тайлбар:

71.1.28.

шүүхээр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд ашиглах цахим платформ, программ хангамж, техникийн шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны холбогдох хуульд нийцүүлэн тодорхойлох, нэвтрүүлэх, хөгжүүлэх, аюулгүй байдлыг хангах;

71.1.29.

хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны төрөлжсөн цахим мэдээллийн санг нийтийн мэдээллийн дэд бүтэцтэй уялдуулан бүрдүүлэх;

71.1.30.

хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд өөрт байгаа, эсхүл нийтийн мэдээллийн дэд бүтцийг ашиглан олж авах, солилцох боломжтой мэдээллийг хүн, хуулийн этгээдээс шаардахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх. Тайлбар:-Энэ хуульд заасан “Шүүхийн цахим платформ” гэж шүүхийн үйл ажиллагаанд мэдээлэл цуглуулах, боловсруулах, хайх, илгээх, хүлээн авах, ашиглах болон түүний аюулгүй байдлыг хангах зорилго бүхий үндсэн программ хангамж, техник хангамж, мэдээллийн сан, бусад бүрэлдэхүүн системийг хэлнэ.

5/

101 дүгээр зүйлийн 101.6 дахь хэсэг:

101.6.

Сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цахимаар явуулж болно.

2 дугаар зүйл.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийн зэргийн гэсний дараа , зэрэг дэвийн гэж, 71 дүгээр зүйлийн 71.1.9 дэх заалтын “үнэлэх” гэсний дараа “, Ерөнхий зөвлөлийн ажлын алба, шүүхийн захиргааны ажилтны албан тушаалын цалингийн хэмжээг батлах, ажилтны ажлын гүйцэтгэлийн чанар, үр дүнд суурилсан урамшууллыг батлагдсан цалингийн санд багтаан тогтоох” гэж, 76 дугаар зүйлийн 76.10 дахь хэсгийн, 95 дугаар зүйлийн 95.10 дахь хэсгийн “зэрэг зиндаа,” гэсний дараа “зэрэг дэв,” гэж, 102 дугаар зүйлийн 102.1.1 дэх заалтын, 105 дугаар зүйлийн 105.3 дахь хэсгийн, 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсгийн, 114 дүгээр зүйлийн 114.2 дахь хэсгийн “бичгээр” гэсний дараа “буюу цаасан болон цахим хэлбэрээр” гэж, 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт “Өргөдөл, мэдээллийг амаар, эсхүл бичгээр болон цахимаар гаргаж болно.” гэсэн хоёр дахь өгүүлбэр, 110 дугаар зүйлийн 110.2 дахь хэсгийн “шуудангаар,” гэсний дараа “цахимаар,” гэж, 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт “Гомдол, эсэргүүцлийг бичгээр буюу цаасан болон цахим хэлбэрээр гаргаж болно.” гэсэн хоёр дахь өгүүлбэр тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн дараах зүйл, хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

12 дугаар зүйл:

12 дугаар зүйл.Шүүхийн үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх
12.1.

Шүүхийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нээлттэй, эсхүл хаалттай явуулах эсэх асуудлыг энэ хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэнэ.

12.2.

Шүүхийн үйл ажиллагааг дараах байдлаар олон нийтэд нээлттэй, ил тод явуулна:

12.2.1.

хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын гаргасан гомдол, нэхэмжлэл, тайлбар, хүсэлт, шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэрийг энэ хууль болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайлсан хуульд заасны дагуу сонирхогч этгээд танилцах боломжийг бүрдүүлэх;

12.2.2.

шүүх хуралдааныг нээлттэй явуулах, шүүхийн цахим хуудас, эсхүл хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эсхүл олон нийтийн цахим сүлжээгээр энэ хууль болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайлсан хуульд заасны дагуу шууд дамжуулах, эсхүл олон нийтэд дуу-дүрсний бичлэгээр хүргэх;

12.2.3.

талуудын гаргасан гомдол, нэхэмжлэл, тайлбар, хүсэлт, шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэр, шүүх хуралдааны бичлэгийн цахим мэдээллийн сантай байх, тус сангийн мэдээллийг сонирхогч этгээд нээлттэй ашиглах боломж бүрдүүлэх.

12.3.

Нээлттэй явуулсан шүүх хуралдааны шийдвэрийг хэргийн оролцогч нарт гардуулснаас хойш ажлын 10 өдрийн дотор, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шүүхийн бусад шийдвэр, шүүгчийн захирамж, шүүх хуралдааны тэмдэглэлийг албажиж гарснаас хойш ажлын 10 өдрийн дотор энэ хуулийн 12.2.3-т заасан цахим мэдээллийн санд ил тод, нээлттэй байршуулна.

12.4.

Сонирхогч этгээд энэ хуулийн 12.2.1-д заасан мэдээлэлтэй танилцах журмыг Ерөнхий зөвлөл Улсын дээд шүүхийн саналыг үндэслэн батална.

12.5.

Сонирхогч этгээд болон хэвлэл мэдээллийн ажилтан, байгууллага энэ хуулийн 12.2.1-д заасан мэдээллийг бусдад түгээх бол эх сурвалжийг дурдаж, үнэн зөв, гуйвуулахгүйгээр түгээх үүрэг хүлээнэ.

12.6.

Нээлттэй шүүх хуралдааны бичлэгийг шүүхийн цахим хуудаст, эсхүл шүүхийн нээлттэй бусад цахим платформд байршуулахтай холбогдсон журмыг Ерөнхий зөвлөл батална.

12.7.

Дараах шүүх хуралдааныг шууд дамжуулах, эсхүл олон нийтэд дуу-дүрсний бичлэгээр хүргэнэ:

12.7.1.

хяналтын шатны нээлттэй шүүх хуралдаан;

12.7.2.

авлигын гэмт хэргийн анхан ба давж заалдах шатны нээлттэй шүүх хуралдаан.

12.8.

Нээлттэй шүүх хуралдааны шууд дамжуулалт, дуу-дүрсний бичлэг дараах мэдээллийг агуулсан гарчиг, цахим холбоостой байна:

12.8.1.

хуралдаанд оролцогч талуудын нэр;

12.8.2.

хуралдаанаар хянан шийдвэрлэж байгаа асуудал, хэрэг, маргаан;

12.8.3.

шүүхийн болон шүүх бүрэлдэхүүний нэр;

12.8.4.

хуралдааны огноо.

12.9.

Шүүх хуралдааныг дуу-дүрсний бичлэгээр дамжуулах тохиолдолд шүүхийн шийдвэрээр зарим хэсгийг хаахаас бусад тохиолдолд өөрчлөлт оруулах, хэсэгчлэн хасалт хийх, засварлахыг хориглоно.

12.10.

Хуульд өөрөөр заагаагүй бол шүүх хуралдааны явцын дууны, дуу-дүрсний бичлэгийг зохих журмын дагуу баталгаажуулан архивт хадгална.

12.11.

Төрийн нууцад хамаарах хэрэг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд хаалттай явуулахаар тусгайлан зааснаас бусад шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаан нээлттэй байна.

12.12.

Энэ хуулийн 12.11-д заасан шийдвэрийг гаргахдаа шүүгч захирамж, шүүх бүрэлдэхүүн тогтоол гаргана. Шүүхийн шийдвэрт шалтгаан, тайлбар, үндэслэлийг тодорхой дурдаж, шийдвэрийг шүүхийн цахим хуудаст байршуулж нийтэд мэдээлнэ.

12.13.

Энэ хуулийн 12.12-т заасан шийдвэрт гомдол, хүсэлт гаргах, гомдол, хүсэлтийг шийдвэрлэх журмыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайлсан хуулиар зохицуулна.

12.14.

Шүүх энэ хуулийн 12.2.1, 12.2.2-т заасан гомдол, нэхэмжлэл, тайлбар, хүсэлт, шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэр, энэ хуулийн 12.2.3-т заасан цахим мэдээллийн санд төрөлжүүлэн архив, албан хэрэг хадгалалтын хугацааны турш, шүүх хуралдааны бичлэгийг Ерөнхий зөвлөлийн баталсан журамд заасан хугацаанд хадгална.

12.15.

Шүүхийн цахим хуудас, цахим мэдээллийн сангийн үйл ажиллагаа, түүнд мэдээлэл оруулах, байршуулах, шүүх хуралдааныг шууд дамжуулах болон олон нийтэд дуу-дүрсний бичлэгээр хүргэх, шүүхийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэх журмыг Ерөнхий зөвлөл батална.

12.16.

Шүүхийн үйл ажиллагааг дараах байдлаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид цахимаар нээлттэй, ил тод байлгана:

12.16.1.

хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүхийн цахим платформд нэвтэрч, иргэний болон захиргааны хэргийн материал, талуудын гаргасан гомдол, нэхэмжлэл, хүсэлт, түүнд холбогдох нотлох баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шүүгчийн захирамж, шийдвэртэй цахимаар танилцах боломжийг хангах, хуульд заасан мэдээллийн системээр дамжуулан мэдээлэл, баримт бичиг хүлээн авах, хүргүүлэх, харилцах боломжийг бүрдүүлэх;

12.16.2.

зөрчил шалган шийдвэрлэх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүхийн ажиллагааны явцад хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан хүсэлт, гомдлын шийдвэрлэлт, шүүх, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтнаас гаргасан шийдвэр, тогтоол, захирамж, шинжээчийн дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон хэрэг хянан шийдвэрлэх шүүхийн ажиллагааны явцтай цахимаар танилцах боломжийг хангах, хуульд заасан мэдээллийн системээр дамжуулан мэдээлэл, баримт бичиг хүлээн авах, хүргэх, харилцах боломжийг бүрдүүлэх.

2/

24 дүгээр зүйл:

24 дүгээр зүйл.Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи
24.1.

Шүүхийн хэрэгцээ, судалгаанд тулгуурлан шүүгч бэлтгэх болон шүүгчийг мэргэшүүлэх сургалт зохион байгуулах, шүүн таслах ажиллагааг судалгаа, мэдээллээр хангах, Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад шаардагдах судалгаа хийх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал, шүүхийн шийдвэрийн хураангуйг бэлтгэх, олон нийтэд мэдээлэх үүрэг бүхий Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи /цаашид “Шүүхийн академи” гэх/ Улсын дээд шүүхийн дэргэд ажиллана.

24.2.

Шүүхийн академи сургалтын хөтөлбөрийг боловсруулах чиг үүрэг бүхий бүх шатны шүүхийн шүүгч, Ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хууль зүйн их, дээд сургуулийн төлөөллөөс бүрдсэн орон тооны бус хороотой байна.

24.3.

Шүүхийн академийн бүтэц, орон тоо, ажиллах журам, шүүгчийн сургалтын хөтөлбөрийг Улсын дээд шүүхийн танхимын саналыг харгалзан Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч батална.

24.4.

Шүүхийн академи энэ хуулийн 24.2, 24.3-т заасны дагуу батлагдсан хөтөлбөрөөр сургалт зохион байгуулж, шүүгчид багц цаг тооцох бөгөөд холбогдох бүртгэлийг Монголын хуульчдын холбоонд жил бүр хүргүүлнэ.

24.5.

Шүүхийн академи анхан шатны шүүхэд нэр дэвшигчийн хамрагдах шүүгч бэлтгэх сургалтыг хөтөлбөрийн дагуу зохион байгуулах бөгөөд холбогдох бүртгэлийг Ерөнхий зөвлөлд тухай бүр хүргүүлнэ.

24.6.

Шүүхийн академийн захирал шүүгчдийн зөвлөгөөн болон шүүгчийн өөрийнх нь саналыг үндэслэн шүүхийн ачааллыг харгалзан Ерөнхий зөвлөлийн шийдвэрээр, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчтэй зөвшилцөн шүүгчийг нэг жил хүртэл хугацаагаар Шүүгчийн академид шүүгч-сургагч багшаар ажиллуулж болох бөгөөд түүнд шүүгчийн цалин хөлсийг хэвээр олгож, шүүгчээр ажилласанд тооцно.

24.7.

Зөвлөгөөн болон шүүгчийн өөрийнх нь саналыг үндэслэн Ерөнхий зөвлөлтэй зөвшилцөж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийг зургаан сар хүртэл хугацаагаар Шүүхийн академид судлаачаар ажиллуулж болох бөгөөд түүнд шүүгчийн цалин хөлсийг хэвээр олгож, шүүгчээр ажилласанд тооцно.

24.8.

Шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй хэрэг, маргааны талаар сургалтын хөтөлбөр, арга зүйд тусгахыг хориглоно.

3/

95 дугаар зүйлийн 95.17 дахь хэсэг:

95.17.

Сахилгын хороо ажлын албатай байх бөгөөд үйл ажиллагааны дүрэм, бүтэц, орон тоо, албан тушаалын цалингийн хэмжээг тус Сахилгын хорооны зөвлөгөөн батална.

4 дугаар зүйл.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3 дахь заалтын Хүрээлэнд гэснийг Шүүхийн академид гэж, 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь заалтын Хүрээлэнгийн гэснийг Шүүхийн академийн гэж, 32 дугаар зүйлийн 32.2.3 дахь заалтын 32.2.2-т гэснийг 32.2.2, 32.8-д гэж, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсгийн Ерөнхий зөвлөл Улсын дээд шүүхтэй хамтран гэснийг Улсын дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн академи гэж, 71 дүгээр зүйлийн 71.1.28 дахь заалтын дугаарыг 71.1.32 гэж, 72 дугаар зүйлийн 72.1.5 дахь заалтын шүүгчид гэснийг шүүгч болон шүүхийн захиргааны ажилтанд гэж, 85 дугаар зүйлийн 85.6 дахь хэсгийн орон тоог гэснийг орон тоо, албан тушаалын цалингийн хэмжээг гэж, 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсгийн харьцуулсан эрх зүйн судалгаа хийх чадвартай гэснийг шинжлэх ухааны судалгааны арга зүй болон гадаад хэлний зохих мэдлэгтэй гэж тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.6 дахь заалтын шүүгч болон гэснийг хассугай.

6 дугаар зүйл.

Энэ хуулийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.