huuli-nemelt
Эрүүгийн Хэрэг Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЭрүүгийн Хэрэг Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2024-06-05, Улаанбаатар24-ne-346
1.16 дугаар зүйл:
2/¶1.16 дугаар зүйл.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цахимаар явуулах ¶1. Шүүх, прокурор, мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны баримт бичгийг үйлдэх, шийдвэр гаргах, хэргийн оролцогчтой харилцах, хэргийн материалыг оролцогчид танилцуулах, баримт бичиг хүлээн авах, хүргэх болон шүүх хуралдаан, шүүхийн хэлэлцүүлэг явуулах ажиллагааг цахим платформ ашиглан явуулж болно.
¶2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны баримт бичиг, хавтаст хэрэг нь шүүхийн цахим платформын техникийн шаардлагад нийцсэн байна.
¶3. Хэргийн оролцогчтой цахимаар харилцахад төрийн байгууллага, албан тушаалтны албаны цахим шуудан, албан бичиг солилцооны дундын систем, мэдэгдэл хүргэх систем, төрийн үйлчилгээний нэгдсэн систем, мэдэгдэл хүргэх системд иргэний үүсгэсэн, бүртгүүлсэн цахим шуудан, тухайн этгээдийг таньж, баталгаажуулах боломжтой бусад цахим систем, өмгөөлөгчийн Монголын Өмгөөлөгчдийн Холбооны цахим системд бүртгүүлж холбогдсон цахим шууданг ашиглана.
¶4. Өмгөөлөгч тайлбар, гомдол, хүсэлт зэрэг баримт бичгийг цахим баримт бичгээр хүргүүлж болно.
11.11 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг:
¶6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны баримт бичиг, хэргийн материал нь цаасан болон цахим хэлбэртэй байж болно. Цаасан баримтыг шүүх, прокурор, мөрдөн шалгах эрх бүхий байгууллагын ажилтан хөрвүүлж, тоон гарын үсгээр баталгаажуулна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн шуудангийн хаягаар гэсний дараа , эсхүл цахимаар гэж нэмсүгэй.
3.2 дугаар зүйл:
2/¶3.2 дугаар зүйл.Шүүх хуралдааныг нээлттэй, хаалттай явуулах ¶1. Төрийн нууцад хамаарах хэрэг хянан шийдвэрлэх, энэ хуульд тусгайлан зааснаас бусад шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдааныг нээлттэй явуулна.
¶2. Хохирогч, гэрч, өсвөр насны яллагдагч, өсвөр насны шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор улсын яллагч, хохирогч, гэрч, өсвөр насны яллагдагч, өсвөр насны шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдааныг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нээлттэй, эсхүл хаалттай явуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ.
¶3. Шүүх хуралдааныг хаалттай явуулсан бол шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг нийтэд уншиж сонсгоно.
34.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг:
3/¶1. Төрийн нууцад хамаарах хэрэг хянан шийдвэрлэх, энэ хуульд тусгайлан зааснаас бусад шүүх хуралдааныг нээлттэй явуулна.
¶2. Шүүх хуралдааныг дараах тохиолдолд бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нээлттэй, эсхүл хаалттай явуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ:
¶2.1. хохирогч, гэрч, өсвөр насны яллагдагч, өсвөр насны шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор улсын яллагч, хохирогч, гэрч, өсвөр насны яллагдагч, өсвөр насны шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт гаргасан бол;
¶2.2. хамгаалалтад байгаа гэрчийн мэдүүлгийг уншиж сонсох, эрэн сурвалжлах нууц ажиллагаа, мөрдөн шалгах нууц ажиллагааны явцад олж авсан нотлох баримтыг шинжлэн судлах.
34.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг:
¶6. Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-д заасан албаны нууцыг задруулахгүй байх баталгааны зохицуулалт шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдааныг нээлттэй явуулахад хамаарахгүй.
Энэ хуулийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.